Танилцуулга
2024-10-01 00:00:00,   2994


                                                                                                          БИДНИЙ ТУХАЙ
        Шижир-Алт цэцэрлэг нь 1996 онд 4 бүлэгт 100 хүүхэдтэй, 16 багш ажилчидтай анх байгуулагдсан. 2021 оны 9-р сард 240 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга  ашиглалтанд орсноор одоо тус цэцэрлэг нь 8 бүлэгт-240 хүүхэдтэй, 27 багш ажилтантай ажиллаж байна. Мэргэжлийн багшийн хангалт-100%, мэргэжлийн зэрэгтэй багш-81%-тай үүнээс Тэргүүлэх багш-4, Заах аргач багш-5, Аймгийн мэргэжлийн тэргүүний хошой аврага багш-2, Сумын хөдөлмөрийн аврага багш -2 тус тус ажиллаж байна.
 Аймгийн хүүхдийн уралдаан тэмцээнд оролцсон амжилтууд:
•    1999 , 2000, 2001, 2002, 2003, 2004, 2006, 2008, 2009, 2011, 2012, 2014, 2018, 2019,  2022, 2023, 2024   оны Яргуй хүүхдийн урлагийн наадмын   дуу, бүжгийн төрлөөр хошой алт, мөнгө, хүрэл медаль
•    “Цагаан сарнай-2019” бүжгийн хамтлаг 1-р байр алтан медаль
•    “Цодгор хүү-2019” аймгийн шатрын тэмцээний хүрэл медаль, 
•    “Цодгор хүү-2020” оны алтан медаль , 
•    “Цодгор хүү-2021” оны цахим уралдаанд 2-р байр  тус тус эзэлсэн.
   Аймгийн  багш нарын ур чадвар, илтгэлийн уралдаанд оролцсон амжилтууд:
•    2004 , 2005, 2006 , 2007, 2010 оны 1-3 р байр  багш Д.Оюунгэрэл, 
•    2009 оны 1-р байр багш Б.Нансалмаа, 
•    2011 оны 3-р байр багш Н.Пагма ,
•    2012, 2017 оны 1-р байр багш Б.Алтанцэцэг, 
•    2016 оны 1-р байр багш М.Алтантуяа, 
•    2019 оны 3-р байр багш Б.Мөнгөнцэцэг  
•    2018 оны тусгай байр, 2021 оны аймгийн Шилдэг илтгэлийн уралдаанд тэргүүн байрыг Б.Алтанцэцэг тус тус эзлэн амжилт гаргасан. 
    Аймгийн тогооч нарын ур чадварын уралдаанд оролцсон амжилтууд:
•    2010, 2011, 2012, 2013 оны 1-3 р байр тогооч В.Н.Вероника  
•    2016 оны тусгай байрыг тогооч тогооч В.Н.Вероника  
•    2017 оны улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцож 10-р байр тогооч В.Н.Вероника  тус тус эзэлсэн.
      Байгууллага хамт олны амжилтууд:
•    2004 , 2005 оны аймгийн “Тэргүүний хамт олон”, 
•    2007 оны  аймгийн “Тэргүүний цэцэрлэг”  3-р байр  
•    2008 оны  аймгийн “Тэргүүний цэцэрлэг” Тусгай байр, 
•    2010 оны аймгийн  “Шилдэг хамт олон”, 
•    2011 оны “Тэргүүний хамт олон”  1-р байр, 
•    2016 оны аймгийн “Тэргүүний цэцэрлэг”, 
•    2016 оны сумын “Хөдөлмөрийн аврага хамт олон”,  
•    2016 оны аймгийн  “Шилдэг эрхлэгч”-ээр
•    2017 оны аймгийн “ Хөдөлмөрийн аврага хамт олон”, 
•    2021 оны  аймгийн “Хөдөлмөрийн аврага багш”-аар арга зүйч Б.Алтанцэцэг 
•    2023 оны сумын “Хөдөлмөрийн аврага хамт олон”-оор тус тус шалгарсан.
    Манай хамт олон цаашид бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин, хүүхэд нэг бүрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, монгол уламжлалт ёс заншлаа дээдэлсэн,  эх оронч сэтгэлгээтэй, эрүүл зөв монгол хүүхдийг төлөвшүүлэн, сургуульд амжилттай  бэлтгэн ажиллаж байна.
                                                     БИДНИЙ ОНЦЛОГ
•    Аймгийн “Тэргүүний цэцэрлэг”
•    Аюулгүй, ая тухтай орчинтой
•    Зориулалтын шинэ байртай
•    Гадна тоглоомын талбай, ногоон байгууламжтай
•    Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан 
•    Мэргэжлийн багшаар 100% хангагдсан
•    Бүтээлч, чадварлаг  хамт олонтой
•    Үйл ажиллагаа тогтмолжсон

2024-10-01 00:00:00